Monday, February 17, 2014
Сая сая iPhone - г Хятадаас дэлхий даяар тээвэрлэх стратеги
iPhone өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг дэлхий даяаар тээвэрлэх стратегийн талаар эх сурвалжууд нэгэн сонирхолтой нийтлэл оруулсан байна.Энэ нь Apple компани Хятадаас сая сая iPhone утсыг дэлхий даяархи дэлгүүрүүд рүү хэдхэн өдрийн дотор нийлүүлэх буюу хүргэх шаардлагатай гэсэн үг. Apple-ийн хувьд зөвхөн нээлтийн эхний долоо хоногт л хэдэн сая утас борлуулдаг тул стратегийн маш өндөр туршлага юм.Bloomberg TV –ийн саяхан нийтэлсэн нийтлэл дээр дээрхи маш их ажиллагаатай процессыг анхны төлөвлөлтөөс эхлэн хэрхэн олны нүдэнд өртөхгүйгээр зохицуулдаг талаар нийтэлсэн байна:
“Хятадын үйлдвэрүүдээс тусгай паллет бүхий iPhone –ыг нууц мэдээлэл бүхий хаяггүй контенерт ачсанаар дээрхи процесс эхэлдэг юм. Контейнеруудыг ачааны машинуудад ачиж урьдчилан худалдан авсан агаарын ачаанд өгдөг байна. Үүнд мөн ОХУ-ын цэргийн хүчин нисдэг тэргүүдийг ч ашигладаг. Тус онгоц дэлхийн хамгийн том компани "2013 оны үзүүлэлт" бүтээгдэхүүн хүргэх үүрэгтэй болхоор түүнийг дагаад хамгаалалт маш өндөр байдаг байна ”
iPhone-ийг дэлхий даяар тээвэрлэх процесс нь мэдээж Apple шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд зарлахаас өмнө эхэлдэг дэлхий даяархи түгээлтийн төвүүд рүү илгээхдээ ачааны машинуудын хоноглох газар, нисэх онгоцны буудлууд, гаалийн хяналт, хадгалах агуулах зэрэг бүх үе шатанд бүтээгдэхүүнийг албан ёсоор танилцуулах хүртэл хамгаалалтын ажилтнууд дагаж явдаг байна.
Тээвэрлэлтийн асуудал ийм байхад тэр болгон яригдаад байдаггүй стратегийн бусад үйл ажиллагаа, тухайлбал эд ангиудыг цуглуулах асуудал чухал байдаг. Угсралтын ажил мөн л Хятадад явагддагыг бид бүхэн мэднэ
iPhone - ыг АНУ-руу тээвэрлэх ажлыг FedEx-р дамжуулдаг бөгөөд ачааг Apple –ийн төв байр байрладаг Memphis, Tennessee-рүү хүргэдэг. FedEx компани Boeing 777 онгоцоор $242,000 –ын хөлсөөр 450,000 iPhone гар утас тээвэрлэдэг гэсэн тооцоо бий.
Хэр их хэмжээний iPhone гар утас үйлдвэрлэх, бүс нутгийн эрэлтээс шалтгаалан хэр олныг хуваарилах зэрэг таамаглалыг Apple компани минут бүрээр тооцоолдог ингэснээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг юм байна